“Эрдэнэс Таван Толгой” ХК үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын засаглалыг бэхжүүлэх зорилгоор ISO 27001:2022 стандартыг нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр /2026.04.10/ төслийн сүүлийн шат болох удирдлагын дүн шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
“Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагууд болон төслийн баг, зөвлөх баг оролцлоо.
Төслийн зөвлөх үйлчилгээг “Ворлд стандарт консалтинг” ХХК гүйцэтгэж, стандартын 4 бүлэг, 93 хяналтын механизмыг тус компанийн бизнесийн онцлогт нийцүүлэн нэвтрүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг боловсруулсан юм. Удирдлагын дүн шинжилгээний хурлаар төслийн үр дүнг хэлэлцэж, цаашид кибер аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах стратегийг баталлаа.


0 cэтгэгдэлтэй