АН-ын ҮБХ-ны гишүүд С.Эрдэнээс салахаар санал нэгдсэн үү?

2021-03-11 1370 3

Ардчилсан намын 200 мянган гишүүний төлөөлөл болох ҮБХ-ны хурал намын дотоодод үүссэн асуудалд шийдэл хайж он гарсаар удаа дараалан хуралдаж буй. Өнөөдрийн хуралд 250 гаруй ҮБХ-ны гишүүн ирцээ бүртгүүлсний 150 нь халдвар хамгааллын дэглэмээ баримтлан биечлэн ирж оролцсоны нэг нь Э.Бат-Үүл юм.

Хоёр талд тоглолт хийж, намаа талцсан мэтээр хэвлэлд яриа өгч, намаасаа “хөөгдсөн” иргэн С.Эрдэнэ дээр гүйж очин Нийслэлийн намын даргад өрсөлдөхөө илэрхийлээд амжсан тэрээр ийнхүү жинхэнэ Ардчиллынханы хийж буй ҮБХ-ны хуралдаа бүртгүүлэн сууж буй нь энэ.

ҮБХ-ны гишүүд өнгөрсөн УИХ-ын сонгуульд гутамшигтайгаар ялагдал хүлээн, хариуцлагаа хүлээн огцорсон хэрнээ өнөө ч салж өгөхгүй өөрийгөө намын дарга хэмээн сэрүүн зүүдэлсээр яваа С.Эрдэнэ вангаас Ардчиллаа аварч, намын даргын сонгуулиа амжилттай зохион байгуулахад төвлөрч ажиллах дээр санал нэгдэж байгааг танхимаас чимээллээ.

АН улс орон даяар 30 нэгж байгууллагатай юм байна. Тэрний хоёр нь л өөрийгөө дарга хэмээн зүүдэлсээр буй С.Эрдэнийн талд зогсч байгаа ч нийт ардчилсан намын гишүүдийн дэмжлэгийг хэрхэвч авч чадахгүй байгаа нь үнэн бололтой.

Холбоотой мэдээ