Хүрэл, Оюугаар цутгасан Д.Амарбаясгалан гэх хутгуур МАН-ыг манантуулах араа шүдийг ажиллуулаад эхэлжээ. Ерөнхийлөгчийн сонгууль угтсан Амарбаясгалангийн шунал тачаал МАН гэх бүлэглэлээс хальж, Монгол гэх язгуурыг устгах нигууртай болж ирэв.
100 жилийн бүтэц бүрэлдэхүүнтэй нам учраас юу ч гэж туйлсан яадаг юм, их савны ёроолд аз эз, араа ёзоор бий гэсэн бардамналаар өнөөгийн улс төрийн толгойд тэд жаалж байна. Хор хутган найруулж явснаас хоногийн уртад хэрхэн хожоотой нүүдэл хийх вэ гэж ер боддоггүй чимээгүй үймүүлэгч Д.Амарбаясгалан өнөөгийн МАН-ын багийг аяар аяархан хуулж сууна. Ингэхдээ У.Хүрэлсүхийг сумлаад, Л.Оюун-Эрдэнээр бамбай хийгээд, Н.Энхбаяраар хачирлаж байгаад, Сү-гээр тахил өргөх.
Үүнээс юу харагдана вэ. Сайн муу нийлж байж сав дүүрдэг гэх тактик бодож олжээ гэж харагдахаар байна. Улстөрчийн өнцгөөс нь үүнийг харвал, тун ч зальжин, овжин, суусан газраасаа шороо атгадаг хүнээс гарах нүүдэл. Өөрөөр хэлбэл, Дашзэвэгийн Амарбаясгалангаас л гарах “дотуур тамир”.
Улс орон, ард түмний эрх ашигт хэр нийцтэйг тунгаавал МАН-аас гаргаж байгаа хэд хэдэн шийдвэр биднийг илт доромжилсон, тохуурхсан, эзэнгүй төрийн эмгэнэл гээчийг харуулж байна. Тэдэнд татвар төлөгчдийн мөнгөөр туйлах эрх бий юү.
Бидний халааснаас өдөр бүр элдэв Зөрчлийн хууль ярьж “дээрэмдсэн” мөнгөөр тэд өөрсдөдөө эрх мэдэлд хүрэх санал худалдаж авахаар улайм цайм улаарч эхэллээ.
Үүний нэг жишээ нь, 11 тэрбумын өртөгтэй, сургалт. Ийм мангар шийдвэр гэж бас байдаг аа. Ийм завхарлаа тэд яаж “Залуусыг ажлын байранд зуучлах бодлого” хэмээн тайлбарлаж чадаж байна аа.
Бид дутуу санаагүй л бол он солигдох мөчид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, эх оронч уриалгыг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаж байлаа. Тэрбээр “Өрх бүрд үндэсний аж ахуйн нэгж, компаниудаас нэг сая төгрөгийн худалдан авалт хийх эрх” санал болгож байв. Өрх бүрд хүрэхээс гадна үйлдвэрлэгчээ дэмжсэн энэхүү шийдлийг МАН-аас эрс няцаасаар хоёр ч удаа унагаж байлаа. Гэтэл өөрсдөө сахил хүртээд шал дордов гэгчээр хөгийн юм бодож олсон нь инээдэм гэхээсээ ичгэвтэртэй. Тэдний тулж ажиллах субьект нь орон нутгийн залуус юм гэнэ. Орчин цагт орон нутагт ч, хот хүрээнд ч мал шиг туугдагсад хэр олон бэ.
Нэгэн үеэ бодвол залуус улс төрийн шийдвэрт нухацтай, ухаалаг ханддаг болсон. Залуус үр ашиг нь юунд вэ, хор хөнөөл нь хаана вэ, хэн рүү чиглэсэн ямар шийдвэр гаргаад байгаа вэ гэдэгт ихээхэн анхаардаг болсон. Цаг өөр болж, залуус мэдлэгжих тусам МАН мангар шийдвэрүүдээр биднийг булсаар л.
Өнөөх үрэлгэн төсөвтэй, үр ашиггүй шийдвэрээ тухайлсан яамдын толгойд залчихсан утсан хүүхэлдэй сайдуудаараа гүйцэтгүүлж буй нь харамсалтай. 11 тэрбумын өрөгтэй өнөөх сургалтын үйл ажиллагааг гэхэд л ХНХ-ын сайд А.Ариунзаяа гардана. Хайран мөнгө. Хайран төсөв. Үүнийгээ А.Ариунзаяа сайд “Эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд 500 тэрбумаар нь залуусыг сургана. ХНХЯ залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих богино хугацааны сургалтыг зохион байгуулна. Бид бэлтгэл ажлаа хангаад эхэлсэн. Өнөөдөр хүнсний талон авч буй 43 мянган өрх бий. Эдгээр өрх дотор ажил, хөдөлмөр эрхлэх насны ажилгүй байгаа залуусыг нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй, мэргэжлийн сургалтад хамруулъя гэсэн агуулгаар хөтөлбөрөө бэлдсэн. Энэ сургалтаар мэргэжил олгохоос илүүтэй хандлагын өөрчлөлт болоод хувь хүний хөгжил, дээр нь хөдөлмөрийн зах зээлд ороход нь бэлтгэнэ” гэсэн хөлдүү тайлбар хийхийг сонсов.
Сургалт дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх бөгөөд эхний удаа 500, дараагийн удаа 1000, 500 гэх байдлаар 5000 залууг сургах гэнэ. Ай хөөрхий гэж. Мунхагийн дотор уужуу гэж. Үүнээс өөр шийдэл, бодлого ярьж болдоггүй ямар гээчийн тэнэглэл МАН-ын тулгыг цахиж буй попуудын тархинд харвадаг байна аа. Ингэж дэмийрч байхаар ЖДҮ эрхлэгчдэдээ 11 тэрбумын дэмжлэг үзүүлээч. Тэд хүнээ ч сургаад ажлын байр нэмэгдүүлэхээс гадна үйлдвэр, үйлчилгээгээ ч сайжруулна. Гэтэл баялаг бүтээгчээ хөсөр хаячихаад ажлын байргүй орчинд залуусыг хаа байсан орон нутгаас чирж ирээд төр сургана гэвэл үлгэр болно. Эдийн засаг хумигдчихсан, бизнесийн орчин доройтчихсон, иргэдийн амьжиргаа туйлдчихсан ийм цаг үед татвар төлөгчдийн халааснаас хумсалж хураасан 11 тэрбумыг сургалт нэрээр салхинд хийсгэвэл ард түмэн алганы амт үзүүлнэ шүү, МАН-ынхаан.
Улс эх орны эрх ашиг бус улайрсан хэдэн панзчингууд минь ээ, та нар МАН гээчийг бүлэглэл, мафи болголоо. Одоо мөрөөдлийн хөгжилд хөтөлдөг бус мөнгө угаадаг л машин болгож байгаагаа анзаардаг уу.
4 cэтгэгдэлтэй
Зөв.Ардчилсан ерөнхийлөгч нарын байгуулсан хонгилыг тас цохих хэрэгтэй.
Хөөрхий энэ Амарбаясгалан гээд залууг харах бүрт л өрөвдөх юм. Анх Баянзүрхийн аль хороонд билээ, ямартай ч 13-р хороололд иргэний төлөөлөгчийн сонгуульд орж байсан санагдана. Орцны гэрэлгүй хэсэгт гэрэл тавьж эргүүлээд орц гэрэлтэй болж байгаа богинохон сонгуулийн сурталчилгаа бичлэг. Тэр үед насандаа тохирсон царай зүстэй аятайхан залуу байж. Нам, улстөр гээд ирэхээр Монгол шиг өмхий тогоонд хөөрхий минь архи дарс балгаж, худал хуурмаг ярьж дотроосоо өмхийрсөөр ийм жартайсан бүлцэн нүдтэй, тамир тэнхээ сүр сүлд нь барагдаад туйлдчихдаг бололтой юм. Жилээс жилд л царай алдсаар. Эвий минь, хүн тохироогүй ажлаа хийхээр бие нь муудаад ирдэг байх.
Ямар ч бодлогогүй улсад мөнгөө хаана хөрөнгө оруулах бодлого яг байж харагдаач. Ирээдүйдээ итгэдэггүй, нэг амьдралаар дуусдаг үхчийсэн монголчуулд мөнгөө урт хугацаанд үр дүнтэй юманд зарна гэсэн санаа тархинд суунаа гонжийнжоо дашийн шог. Шууд үрж цацахаа л бодно. Яг маргааш нь амьсгал тасрах гэж байгаа сэтгэцийн өвчтэй хүн шиг.
Жэнко бол зүгээр л хулгайч л хүн дээ. Өөр юу ч биш.