Нийслэлийн хэмжээнд 11 мянган тонн махны нөөц бүрдүүлжээ

2021-03-25 621 0

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны банкны шаардлага хангасан 17 аж ахуйн нэгж нийт 11 мянган тонн махны нөөцийг бүрдүүлсэн гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Нөөцийн махыг 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хүнсний 400 гаруй дэлгүүрээр худалдан борлуулах гэнэ.
Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн орлогыг бууруулахгүй байх зорилгоор 2020 онд худалдаалж байсан үнээр буюу хонины ястай махыг килограмм нь 6700 төгрөг, үхрийн ястай мах 7700 төгрөг, ямааны мах 6200 төгрөгөөр борлуулах гэнэ.

Иргэд та бүхэн нөөцийн мах худалдан авахдаа заавал НӨАТ-ын баримтаа хэвлүүлэн авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөж байна.

Холбоотой мэдээ