“Эко констракшн”-д сарын хугацаанд гарц гаргах шаардах бичиг явуулахаар боллоо

2021-04-05 573 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Кинг тауэр” хотхоны орц, гарцыг нэмэгдүүлэх, улсын сургууль барихаар төлөвлөлтөд оруулах үүргийг холбогдох албаныханд өглөө. Тус хотхоныг “Эко констракшн” барьж ашиглалтад оруулсан бөгөөд төлөвлөлтөөр таван гарц хийх байжээ. Гэвч компаниудын маргааны улмаас иргэд зөвхөн нэг гарцаар орж, гарч байгаа юм. Мөн тус компанийн эзэмшилд 20 га газар байгаа бөгөөд дахин орон сууцны барилга бариад эхэлжээ. Түүнчлэн сургууль барих газрыг нь шийдэж өгсөн ч 600 хүүхдийн хүчин чадалтай хувийн сургууль барихаар төлөвлөсөн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Эко констракшн”-нд сарын дотор гарц гаргах шаардах бичиг явуул. 5000 айлын орон сууцанд хэдэнд хүүхдийн сургууль, цэцэрлэг шаардлагатай вэ, тэр дагуу нь төлөвлөж, барих хэрэгтэй. Улсын сургууль, цэцэрлэг барих гэхээр газар олддоггүй. Хувийнх болохоор олгоод байдаг. Төлөвлөлтийг дахин оруулж ир. Улаанбаатарын хот төлөвлөлт гамшиг болчихсон юм байна. Хэдүүлээ үүнийг засах хэрэгтэй” хэмээн онцоллоо. Мөн тэрбээр  “Хувийн хэвшлээ дэмжинэ. Гэхдээ хуулийн хүрээнд төлөвлөсний дагуу ажлаа хийх шаардлагатай” гэсэн юм.

Холбоотой мэдээ