Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 203 дугаар тогтоолоор эрх олгосны дагуу өнөөдөр Ашигт малтмал газрын тосны газраас “Телмэн ресурс” ХК-тай Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах “Гурвантэс XXXV” талбайн нүүрсний давхаргын метан хийн Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгууллаа. Тэлмэн ресурс” ХК-нь 2019 онд Газрын тосны тухай хуулийн дагуу эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд нэг жилийн хугацаанд нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлаа амжилттай гүйцэтгэж. “Гурвантэс XXXV” талбайд нүүрсний давхаргын метан хийн дундаж агуулга 82.3% -тай тооцоолсон юм.
“Тэлмэн ресурс” ХК нь үндэсний хөрөнгө оруулалттай компани бөгөөд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажилд 10 жилийн хугацаанд 8,9 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.
Энэ үеэр АМГТГ-ын дарга Х. Хэрлэн хэлсэн үгэндээ эрлийн шатанд тооцоолсон баялгаа нөөц болгон Монгол Улсын Эрдэс баялгийн санд бүртгүүлэх ажилдаа гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэхийг онцлоод, Газрын тосны салбарт нүүрсний давхаргын метан хийн нөөц тогтоох нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байгаа “Тэлмэн ресурс” ХК-ийн хамт олонд ажлын амжилт хүсэв.
3 cэтгэгдэлтэй
I don’t think the title of your enticle matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the enticle. https://www.binance.com/en/register?ref=P9L9FQKY
Your article gave me a lot of inspiration, I hope you can explain your point of view in more detail, because I have some doubts, thank you.
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.