МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

2021-08-24 1110 16
Монголын залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярыг тохиолдуулан энэ байгууллагын үе үеийн ахмад зүтгэлтэн, идэвхтэн нийт гишүүд, залуучууд Та бүхэнд Дархан-Уул аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Дархан-Уул аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас залуучуудын хөгжил оролцоо болоод нийтлэг эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой, хүсэл сонирхлыг илэрхийлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө цагт ямагт ажиллаж ирснийг энд цохон тэмдэглэхэд таатай байна. Түүхэн үе бүрд залуучуудын идэвх зүтгэл, санал санаачилга, хүсэл тэмүүлэл нь эх орныхоо хөгжлийн гол хүчин, түшиг тулгуур, тусгаар тогтнол, эрх чөлөөний баталгаа болж ирсэн билээ.
Монголын нийт залуучууд Та бүхэн энэ өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж, дэлхийн үе тэнгийнхэнтэйгээ хөл нийлүүлэн урагшлахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Дархан-Уул аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дарга А.АМГАЛАН

Холбоотой мэдээ