Эрээнд гацсан ачаа, барааг татан авч эхэллээ

2021-11-09 660 5

Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээ авах шуурхай Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ахалж байгаа бөгөөд салбар бүрийн уялдаа холбоог сайжруулан санал, санаачилгуудыг нэгтэж чадсанаар Эрээнд гацаад байсан ачаа тээврийг үе шаттай Улаанбаатар руу тээвэрлэх ажлыг эхлүүллээ. Ингэснээр урд шөнө 14 аж ахуйн нэгжийн 7 вагон ачаа “Барс”, “Нарантуул” захад буулаа. Ажлын хэсгийнхэн сард 60 вагон ачаа татан авахаас гадна инпортын барааны тээврийг тогтворжуулах, хэвийн нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ