Тогтвортой ногоон санхүүжилт-Дархан хөрөнгө оруулалтын форум эхэллээ

2023-06-29 440 0

Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг зорилт бол Хөдөөгийн сэргэлтийн бодлого юм. Өөрөөр хэлбэл, аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлж, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг бүрдүүлэх зорилт юм.

Тэгвэл энэ зорилтын хүрээнд Дархан-Уул аймаг “Тогтвортой ногоон санхүүжилт” Дархан хөрөнгө оруулалтын форум эхэллээ. Гурван өдрийн турш үргэлжлэх энэ форумыг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, ХААИС-ийн Дархан дахь салбар сургууль, Зүүн Өмнөд Европын Нутгийн Удирдлагын Консорциум хамтран хэрэгжүүлж буй “Найрамдал” төсөл зохион байгуулж байна.

Бодлогын яамдын шинжээчид, мэргэжилтнүүд, орон нутгийн бодлого тодорхойлогчид, Словани, Бельги, Хойд Макадони, Румин, Грек, Чех, Япон, Солонгос зэрэг орнуудын эксперт, хөрөнгө оруулагчид, бизнесс эрхлэгчид, их дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллагын судлаач эрдэмтэд, энтрепренер зэрэг гадаад дотоодын 200 гаруй төлөөлөгчид урилгаар оролцож байна. Дархан-Уул аймагт уур амьсгалын тогтвортой ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтын экосистемийг бүрдүүлэх нь форумын зорилт. Энэ хүрээнд олон талын оролцоог хангах, мэдлэг хуваалцах, шинэ санаа мэдээлэл түгээх, харилцаа холбоо олон талт хамтын ажиллагааг бий болгохыг зорьж буй. Үр дүнд нь хөрөнгө оруулалтын бодлого хөтөлбөр боловсруулж, санхүүжилтын арга замуудыг тодорхойлж Дархан хотын дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэн, цаашид Дархан хот руу шилжин суурьших иргэдийн тоог нэмэх нь алсын хараа юм.

Холбоотой мэдээ