НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.НЭРГҮЙ сэрэмжлүүлэг хүргэлээ. Тэрээр, Иргэд та бүхэн гэр, байшин, орон сууцандаа агаар сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, яндангаа сугалж, өрхөө бүтээхгүй байх, бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх, угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлэв.
0 cэтгэгдэлтэй