Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ОНЦЛОХ ТАВАН СЭРГЭЛТ

2024-01-18 398 1

БОДЛОГУУД “МЭНДЛЭВ”

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өмнө цар тахлын гэх онцгой нөхцөлд ажиллах цаг үе тулгарав. Ханиад гаарсан энэ үед хөл хорио тогтоохоос аргагүй болов. Ингээд хоёрдугаар сарын 14-нд сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, хөл хорио тогтоов. Хөл хориог эхлүүлсэн даруйдаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан нь цар тахлыг хохирол багатай даван туулах оновчтой бодлого боллоо.

Үүссэн нөхцөл байдлын өндрийг авхуулахгүйг хичээж байсан ч вакцин тасрах, хүнс тасрах, импортоос хамаарсан бүхэн тасрах эрсдэлтэй өдөр бүр нүүр тулж байв. Иргэдэд тарих вакцин тасарч үл болох тул БНХАУ, ОХУ, Энэтхэгийн талтай дипломат яриа хэлэлцээ хийв. Ханиадтай иргэдийн тоо хэрээс хэтэрсэн тул анх удаа монголчууд үндэсний их баяр наадмаа цуцаллаа. Шат дараалсан хөл хорионы эцэст есдүгээр сарын 1-нд боловсролын байгууллагын үйл ажиллагааг танхимаар эхлүүлэв. Араас нь вакцины гуравдугаар тунг эрчимжүүлэв. Үүнтэй зэрэгцэн Сая л нэг урлаг, соёл, спортын үйл ажиллагааг 50 хувийн танхимын дүүргэлттэйгээр үздэг, түүнд оролцох боломж бүрдсэн юм. Ханиад алсарч, төсөв хэлэлцэж, “Шинэ сэргэлтийн бодлого” “мэндлэв”.  Оны төгсгөл, 2022 оны эхэнд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар малгай бодлогоо баталснаар хамаг ажил өрнөснийг энд тэмдэглье.

ХӨГЖИЛ ДАЛЛАСАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Ковидын дараах эдийн засгаа сэргээх олон талт бодлого эрчимжиж, Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалыг нээв.

Араас нь Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох бүтээн байгуулалт эхлэв. Амгалан Дулааны станцын өргөлтийн ажил эхэлж, Загастайн давааны автозамыг нээв. Эрчим хүчний том чадлын хураагуурын ажлыг ч бас нээсэн бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замын нээлт ар араасаа болов.

АЖИГЛАГЧДЫН НҮД ЧИХИЙГ СОРТОЙЛГОСОН АЙЛЧЛАЛ ТАСАРСАНГҮЙ

Зуны сар зургаа мэт 2022, 2023 он байлаа. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровоос эхлээд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Франц улсын Ерөнхийлөгч Макрон,  Ромын пап Францис нар Монгол Улсад төрийн айлчлал хийв.

ЭДИЙН ЗАСАГ ӨНДИЙВ, ӨР ДАРАХАД ХҮЧЭЭ ДАЙЧЛАВ

Оюутолгойн Гүний уурхай бүрэн ашиглалтад орлоо. “Монголын эдийн засгийн чуулган” болов. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлэх шийдвэр гаргав.

“Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг төлөв. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзав. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээх бүхий л боломжийг эрэлхийлж, хилийн боомтуудынхаа чадамжийг сайжруулахад анхаарч, боомтын сэргэлтийг бодлогоор эхлүүллээ. Ингэснээр нүүрсний экспортын хэмжээ 2023 онд 69 сая тоннд хүрч, төсөвт ихээхэн дэмжлэг боллоо.

                ЖУУЛЧДАД ТААТАЙ ЦАХИМ МОНГОЛ БОЛОВ

“И-Монголиа 4.0” нээлт болж, “Go Mongolia” уриан дор аялал жуулчлалыг хөгжүүлэхээ зарлав.

 

 

 

  • The Beatles – легендарная британская рок-группа, сформированная в 1960 году в Ливерпуле. Их музыка стала символом эпохи и оказала огромное влияние на мировую культуру. Среди их лучших песен: “Hey Jude”, “Let It Be”, “Yesterday”, “Come Together”, “Here Comes the Sun”, “A Day in the Life”, “Something”, “Eleanor Rigby” и многие другие. Их творчество отличается мелодичностью, глубиной текстов и экспериментами в звуке, что сделало их одной из самых влиятельных групп в истории музыки. Музыка 2024 года слушать онлайн и скачать бесплатно mp3.

Холбоотой мэдээ