Дүүрэг бүрд 2-3 шинжилгээний цэг ажиллана

2021-02-23 559 0

Хөдөө орон нутаг явах, буяны ажил, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэх мэт зайлшгүй шаардлагатай иргэнд шинжилгээ хийх зорилгоор дүүрэг бүрд 2-3 цэг байгуулж, коронавирусийн шинжилгээ авч байна. Иргэн та холбогдох баримт бичиг, зөвшөөрлийг үндэслэн доорх цэгээр үйлчлүүлэх боломжтой юм.

Шинжилгээнд хамрагдах иргэд eruul.gerege.mn сайтаас урьдчилан цаг авч, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрийн ойролцоо цэгт үйлчлүүлнэ.

Гадаадын иргэн болон нэгдсэн зохион байгуулалттайгаар, захиалгаар шинжилгээнд хамрагдах тохиолдолд дүүргийн эрүүл мэндийн төвтэй холбогдож шийдвэрлүүлнэ.

Шинжилгээний төвүүдийн  байршил:  

Баянгол:

-20-р сургууль

-13-р сургууль

Баянзүрх: 

-69-р сургууль /Шавь цогцолбор/

-48-р сургууль

-84-р сургууль

Сонгинохайрхан: 

-62-р сургууль

-36-р сургууль

-67-р сургууль

Сүхбаатар:

-3-р сургууль

-58-р сургууль

Хан-Уул: 

-18-р сургууль

-34-р сургууль

Чингэлтэй: 

-39-р сургууль

-50-р сургууль

Багануур:

-Халдвартын тасаг

-Нийгмийн эрүүл мэндийн төв

Налайх:

-Амбулаторийн хуучин байр

Багахангай:

-Эрүүл мэндийн төв

Холбоотой мэдээ