
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл нэгдүгээр шатны дараах байдлаар 109,428 /нийт хамрагдах хүүхдийн 80.7%/ эцэг эх, асран хамгаалагч хүүхдийнхээ цахим бүртгэлийг баталгаажуулж, хуваарилалтаа хийлгүүлжээ.
Ингэхдээ Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, БМТТ, E-Mongolia,НБГ, Нийслэлийн СӨБ-ын байгууллагууд E-Geree цахим баримт бичгийн нэгдсэн систем ашиглаж “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан байна.
Нийслэлийн 300+ цэцэрлэгийн 110’000 гэрээг цахимаар байгуулснаар:
• 1,260,000 ширхэг цаас
• 12,600,000 литр ус
• 105 нас биед хүрсэн мод хэмнэж, байгаль орчноо хамгаалах ногоон шийдэл болох юм.
Эцэг эх, асран хамгаалагч нар гэрээгээ цахимаар байгуулснаар түргэн шуурхай үйлчилгээ авч, түгжрэлд цагаа үрэхгүй хүүхдийнхээ гэрээтэй хүссэн үедээ танилцах зэрэг олон давуу талтай юм. Өөрөөр хэлбэл, дараах тавхан алхмыг хийхэд л цэцэрлэг дээр биечлэн очих шаардлагагүйгээр гэрээгээ баталгаажуулж байна.
1. E-Mongolia системд нэвтэрч орох
2. “Үйлчилгээ авах” гээд “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн”
3. Хүүхдийнхээ хуваарилалттай танилцаад “Гэрээ байгуулах” товч дээр дарах
4. Гэрээгээ уншиж танилцаад, гарын үсгээ гар утасныхаа дэлгэцэн дээр зурж үүсгээд, шаардлагатай мэдээллээ бөглөх
5. Qpay ашиглан өөрийн хүссэн сувгаар 1000₮ төгрөг төлөөд “Баталгаажуулах” товч дарна. Та хүүхдийнхээ гэрээтэй хүссэн үедээ танилцаж болохоор хадгалагдана.
Харин цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, бүлгийн багш нар цахимаар гэрээгээ баталгаажуулж, хадгалснаар дараах давуу талыг байгууллагадаа нэвтрүүлсэн “Ногоон цэцэрлэг” болж буй юм.
* 400,500 хүүхдийн 3-4 хуудас гэрээ нэг бүрийг 2-3% хэвлэх, хувилах шаардлагагүй, хавтаслаж хадгалах бүр ч шаардлагагүй.
* Цахим системд суралцагчийнхаа гэрээг 1 товшилтоор хайж олох, баталгаажсан гэрээг татаж авах боломжтой.
* Багш, ажилчдынхаа хөдөлмөрийн гэрээ, яам, агентлагийн тушаал толилуулах, дүрэм журам зэрэг өдөр тутмын асар их бичиг цаасыг системд үүсгэж, илгээж, баталгаажуулах боломжтой.
* Цаасгүй цэцэрлэг, цахим хэрэглээг нэвтрүүлсэн байгууллагын эгнээнд шилжиж, байгаль орчинд ээлтэй хамт олон болох.
* Дараа дараагийн жилүүдэд 100% цаасгүй, цахим хэрэглээг түгээж “Алсын хараа 2050”-ийн зорилтод хувь нэмрээ оруулсан түүчээлэгч байгууллага болох юм.
2025-2026 оны Нийслэлийн СӨБ-ын ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧТЭЙ “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ” байгуулах заавартай танилцна уу.
https://www.facebook.com/watch/?v=732672076301721
1 сэтгэгдэлтэй
https://shorturl.fm/bwcRL