“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт, ачилт, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспорт, гарцыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 21 сая тонн нүүрс экспортлоод байна. Үүнээс Гашуунсухайт боомтоор 20.5 сая тонн, Ханги боомтоор 0.5 сая тонн нүүрс тус тус экспортолсон бөгөөд 10 дугаар сарын 18-ны өдөр биржийн 406 тээврийн хэрэгсэл экспорт хийсэн нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.
Мөн БНХАУ-ын нүүрсний эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нийт экспортод эзлэх биржээр борлуулсан нүүрсний хэмжээ энэ оны нэгдүгээр сард 28% байсныг аравдугаар сард 40% болгож нэмэгдүүллээ.


1 сэтгэгдэлтэй
Registration was a breeze and I was playing within minutes. The platform feels secure and professional. Glad I found jili44loginregister for my daily gaming sessions.