“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

2026-04-09 2 0
“Эрдэнэс Таван Толгой” ХК үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын засаглалыг бэхжүүлэх зорилгоор ISO 27001:2022 стандартыг нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр /2026.04.10/ төслийн сүүлийн шат болох удирдлагын дүн шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
“Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагууд болон төслийн баг, зөвлөх баг оролцлоо.
Төслийн зөвлөх үйлчилгээг “Ворлд стандарт консалтинг” ХХК гүйцэтгэж, стандартын 4 бүлэг, 93 хяналтын механизмыг тус компанийн бизнесийн онцлогт нийцүүлэн нэвтрүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг боловсруулсан юм. Удирдлагын дүн шинжилгээний хурлаар төслийн үр дүнг хэлэлцэж, цаашид кибер аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах стратегийг баталлаа.

Холбоотой мэдээ