Жижиг, дунд үйлдвэрийн газар нь “MERIT” төсөлтэй хамтран Дорнод, Сүхбаатар, Төв, Дундговь аймагт хэрэгжүүлж эхлээд буй уул уурхайн бэлтгэн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга зүй, туршлагыг дэмжих, бусад аймагт нэвтрүүлэхээр зорьж байна.
Энэ хүрээнд “MERIT” төслийн багаас, дээрх аймгийн ЗДТГ, ХАА-н газар, холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран Төв аймгийн Заамар суманд туршлага судлах, мэдээлэл солилцох уулзалтыг энэ сарын 2-4-нд зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд “Содон нар” ХХК гутлын үйлдвэр, “Заамар Хаан” оёдлын үйлдвэрүүдтэй танилцаж, сумын ЗДТГ-аас дээрх үйлдвэрийг хэрхэн бойжуулж, уул уурхайн компаниудтай холбон, хамтын ажиллагааг хөгжүүлсэн туршлагаа хуваалцав.
“Содон нар” ХХК нь 2019 онд ЖДҮХС-гаас орон нутагтаа 100 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүлжээ. Дээрх аймгуудад төр, хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг компаниудад танилцуулах, гэрээ хэлцэл хийх, ЖДҮ эрхлэгчдээ холбооны хэлбэрээр нэгтгэн чадавхжуулж, бараа бүтээгдэхүүнийг борлуулах, бэлтгэн нийлүүлэлт хийх ажлыг амжилттай эхлүүлсэн байна.
Цаашид энэхүү үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх, уул уурхайн үйлдвэрлэлд орон нутгийн ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, практик арга туршлагыг бусад аймаг, сумдад хүргэх чиглэлээр талууд хамтран ажиллахаар боллоо.
1 сэтгэгдэлтэй
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me.