ДАТА ИНФО: Шинэ Ерөнхий сайдын багийнхны ХОМ

2021-01-29 868 1

УИХ-аар яг одоо шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн кабинетын бүрэлдэхүүнд долоон сайд улирч байгаа бол есөн сайдын суудал шинэчлэгдэж байна.

Манай сайт АТГ-ын нээлттэй мэдээллийн сангаас шинэ Засгийн газрын гишүүдээр томилогдох гэж буй эрхмүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна. Гэхдээ хувийн хэвшлээс орж ирсэн Соёлын Сайдад нэр дэвшигч Ч.Номин, БОАЖ-ын Сайдад нэр дэвшигч Н.Уртнасан нарын хөрөнгө орлогын мэдүүлэг хараахан нийтэд ил болоогүй байна.

Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад Шадар Сайдаар томилогдох гэж буй С.Амарсайхан орон сууц, авлагын хэмжээгээр кабинетаа тэргүүлж байгаа бол УИХ-ын гишүүн, БШУ-ны Сайдад нэр дэвшигч Л.Энх-Амгалан өөрийн орлого, үнэт эдлэлийн хэмжээгээр бусдаасаа илүүрхэж байна.

Харин газар эзэмшил, өмчлөлөөр ЭХ-ний Сайд Н.Тавинбэх тэргүүлж буй бөгөөд АТГ-ын хөрөнгө орлогын мэдүүлгийн нээлттэй өгөгдлөөс харахад тэрбээр 611 га 650 ам метр газрыг эзэмших эрхтэй гэж 2019 онд мэдүүлжээ.

Холбоотой мэдээ