Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхөд 33 тэрбум төгрөг төсөвлөжээ

2023-10-24 122 0

Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлдөг билээ. Энэ жилийн тухайд нийслэлийн 117 мянга, орон нутгийн 72 мянган айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхөөр болжээ. Ингэхдээ стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй хэрэглэгчдийн төлбөрийг тодорхой метр квадрат зааж хөнгөлөх гэнэ. Уг арга хэмжээнд зориулан 2017 онд 6.2 тэрбум төгрөг, 2018 онд 9.8 тэрбум төгрөг, 2019 онд 13 тэрбум төгрөг, 2020 онд 18.1 тэрбум төгрөг, 2021 онд 23.6 тэрбум төгрөг, 2022 онд 29.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг тус тус үзүүлээд байна. Харин 2023 онд 33 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

 

Холбоотой мэдээ