БҮХ ЦЭРГИЙН НААДАМ ӨНГӨТЭЙ САЙХАН БОЛЛОО

2025-06-06 3 0
Ирэх цагийн өнгийг шинждэг БҮХ ЦЭРГИЙН НААДАМ-д 256 бөх барилдсанаас 100 нь аймгийн арслан цолтон байлаа. Энэ наадмаар шинэ цолтон төрсөнгүй.
Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж Хурц Бадрангуй чимэгтэй арслан болж,
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат аймгийн арслан Э.Баасанжав үзүүрлэж гарамгай чимэг нэмж
Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Төмөрцоож,
Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Б.Өсөхбаяр нар их шөвөгт шалгаран Цогт чимэг тус тус хүртлээ.
Түүх өгүүлэхэд Цэргийн цол чимэг олгодог 33 ДАХЬ УДААГИЙН “БҮХ ЦЭРГИЙН НААДАМ” тэртээ 104 жилийн өмнөөс эхтэй.
1921 оны 07 дугаар сарын 02-нд Жанжин Д.Сүхбаатарын Намын Төв Хороонд илгээсэн захидал бичигт “Журамт цэргийн нэг суман жагсаал үйлдэж, нэг суманг Орос цэргүүдтэй гимнастик үйлдүүлж, бусад цэргүүдийг Монгол бөхөөр барилдуулна” хэмээн өгүүлснээр 1924 он хүртэл “Цэргийн наадам” нэртэй явагдсан уг наадам 1925 оноос “Улс Хувьсгалын баяр наадам” болон өргөжиж хотол даяараа цэнгэн наадах өнөө үеийн баяр болсон юм.
Харин үндэсний бөхийн аймгийн цолтой дүйцэх Цэргийн начин, заан, арслан цолыг анх 1960-аад оны үеэс албан ёсоор олгож эхэлсэн юм билээ.
1961 онд Монголын бүх ард түмний спартакиадын өмнө түрүүлсэн Т.Зундуйд Цэргийн арслан,үҮзүүрлэсэн Б.Санжаад Цэргийн заан цол анх олгож байжээ.
Эл наадмыг 1992 оноос Бүх цэргийн наадам нэртэйгээр жилд нэг удаа барилдуулж цол олгохоор Үндэсний бөхийн барилдааны дүрэмд тусгажээ.
Монгол Улсын хэмжээнд цол чимэг олгодог барилдаануудаас хамгийн өндөр чансаатай, босго өндөртэй, шударга өрсөлдөөнтэй, үзэгчид ард түмэн хүсэж хүлээдэг энэ барилдаанаас
Дархан аварга -1
Улсын аварга – 2
Улсын арслан – 3
Улсын гарьд-4
Улсын заан -7
Улсын харцага- 23
Улсын начин – 30 гаруй төрөн гарсан түүхтэй.

Холбоотой мэдээ