Ардчилсан намын даргын сонгуульд 4 нэр дэвшигч өрсөлдөнө

2021-03-11 215 0

АН-ын ҮБХ-ны хурал танхимын болон цахим гэсэн хосолсон хувилбараар өнөөдөр боллоо. Намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо шинэ он гарсаар ээлжит бусаар хэдэнтээ хуралдсан юм. Хоёр талцсан маргааныг эцэс болгон намын нийт гишүүдээсээ даргаа сонгох нь зөв шийдэл гэдгийг Үндэсний бодлогын хорооны гишүүд санал нэгтэй дэмжив. Ингэснээр АН-ын Дотоод сонгуулийн хороо \ДоСХ \-ноос намын даргын сунгааг зарлан зохион байгуулж байна.

Намын даргын сунгаанд 19 гишүүн оролцохоо илэрхийлснээс Дотоод сонгуулийн хорооны хуралдаанаар хэлэлцэж, 4 нэр дэвшигчийг өнөөдөр зарлан, нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардууллаа.

Ардчилсан намын даргын сонгуульд Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С. Эрдэнэболд нар намын даргад өрсөлдөхөө илэрхийлэн материалаа өгсөн 19 гишүүнээс тунаж үлдэн, нэр дэвшигчийн үнэмлэхээ ийнхүү гардан авлаа. Намын даргын сонгуулийн сурталчилгаа маргааш албан ёсоор эхэлж, нийт 12 хоног үргэлжилнэ. Улмаар энэ сарын 26-ны өдөр сурталчилгаа дуусгавар болж, мөн сарын 28-ны өдөр Ардчилсан намын нийт гишүүд даргаа сонгох санал хураалт өгөх юм.

Холбоотой мэдээ