₮830.8 тэрбумаар 25.4 мянган ажлын байрыг хамгаалж, 2679 өрхийг орон сууцтай болгожээ

2021-04-09 714 2

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна. 

Хуралдааны эхэнд хийсэн танилцуулгадаа Сангийн сайд Б.Жавхлан алжын байрыг дэмжих зээл, төв банкны репо санхүүжилт, ипотекийн зээлээр нийт 830.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байгааг хэллээ.

Ажлын байрыг дэмжих болон репо санхүүжилттэй зээлд хамрагдсан нийт 7.4 мянган зээлдэгчийн 25.4 мянган ажлын байрыг хамгаалж, 2679 зээлдэгч 200 тэрбум төгрөгийн ипотекийн зээл авч орон сууцтай болсон байна.

Эдийн засгийн идэвхжлийг бий болгох хүрээнд 2021-2022 онд нийт 6.5 их наяд төгрөгийн хүү багатай зээл олгогдох бөгөөд үүний хүүгийн дэмжлэгт Засгийн газар 2021-2024 онд жилд дунджаар 70-80 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа аж. Төлөвлөгөөг хэрэгжүүлснээр 2021 оноос бизнесийн идэвхжлийг сэргээж, ДНБ-ийг энэ онд 2019 оны түвшинд буюу 5.2 хувьд, урт хугацаандаа 6 хувьд хүргэхээр зорьж буй юм.

Холбоотой мэдээ