Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй гэж үзлээ

2021-04-16 706 3
Өнөөдөр болсон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.
Өөрөөр хэлбэл, өмнө нь болон одоо Ерөнхийлөгчөөр сонгох, сонгогдох эрхээ эдэлсэн иргэд Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүйг тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Энэ нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүй гэсэн дүгнэлт юм.
 
“Цэцийн энэхүү шийдвэрийг 15 хоногийн дотор УИХ хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ. Хэрэв УИХ хэлэлцэхгүй бол Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар шийднэ” хэмээн ХҮН-ын хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Үүрцайх хэлэв.
 
УИХ-ын гишүүн Т.Доржханд, ХҮН-ын хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Үүрцайх, МУИС-ийн багш О.Мөнхсайхан нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тодорхой заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй, ҮХ-аар одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжгүй гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж, өнөөдөр дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлсэн юм.”

Холбоотой мэдээ