Галаа бүрэн унтраагаагүй үед өрхөө битүүлж болохгүй

2021-06-18 492 2

Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн бороо орж байгаагаас үүдэн монгол гэрт амьдарч байгаа айлууд галаа бүрэн унтраагүй байхад яндангаа сугалж, өрхөө битүүлж, татаж угаартах эрсдэл буурахгүй байна.

Иймд Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын ажилтнууд монгол гэрт амьдарч байгаа айл болгоноор орж сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Нийслэлийн гэр хороолллын 220 мянган айл өрхийн 40 гаруй хувь нь монгол гэрт амьдардаг гэсэн тоон судалгаа байдаг аж. Нэг хяналтын ажилтан 200-400 өрх айлыг хариуцан ажилладаг бөгөөд 30-40 хувь нь монгол гэрт амьдарч байгаа юм.

Холбоотой мэдээ