Төв аймаг дахь ГБХЗХГ нь хүний нөөц, төсөв, хөрөнгө оруулалт дутагдалтай байгааг хэллээ

2021-06-21 675 1

Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, дэд дарга Б.Халиун, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Д.Ундраа нар Ажлын хэсгийн хамт биечлэн танилцаж, тулгамдаж буй асуудлууд болон ажилтан албан хаагчдын санал хүсэлтийг сонслоо.

Тухайлбал, Төв аймаг нь газар нутгийн хэмжээ том, хүн ам ихтэйн зэрэгцээ хамгийн олон сумтай аймаг бөгөөд ГБХЗХГ нь 20 албан хаагчтай үйл ажиллагаа явуулдаг нь хүний нөөц төсөв, хөрөнгө оруулалт дутагдалтай байдгийг дурьдаж байлаа.

Мөн тус аймгийн ГБХЗХГ-ын дарга Д.Бадамцэцэг 2020, 2021 оны үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг болон Ковид-19 цар тахлын үеийн хүүхэд, хамгааллын асуудлыг танилцууллаа. Өнгөрсөн онд тус газар ХНХ-ын сайдын гэрээ, Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, Аймгийн ИТХ-ын тогтоол, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, захирамж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр, байгууллагын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө зэрэг 11 тогтоол, шийдвэрийн хүрээнд 202 төрлийн арга хэмжээг зохион байгуулжээ. Улмаар 90,9 хувьтай биелүүлж, 2021 оны эхний хагас жилд хүүхэд хөгжил, хамгааллыг дэмжих зургаан төрлийн арга хэмжээг амжилттай зохион байгуулаад байна.

Холбоотой мэдээ