Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын үед Засгийн газрын 2019 оны 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхарын ахалсан Хүүхэд хамгааллын салбар дундын бүлэг хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх салбар дундын бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөлт, зохицуулалтыг ханган ажиллаж байна.
Хүүхдийн эрх, хамгааллын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн хөгжил, хамгааллын үйл ажиллагааг нэгдсэн бодлого, төлөвлөлт, зохицуулалттайгаар хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий 2017 онд байгуулагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын салбар дундын ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/74 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан.
Цаашид хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжил, оролцоог дэмжих асуудлаар цаг тухай бүр шуурхай арга хэмжээ авч, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг салбар бүрт эрчимжүүлж, үр дүнг үнэлэх, хүүхэд, гэр бүлд үзүүлэх үйлчилгээний чанар, арга зүйг сайжруулахад ажлын хэсгийн гишүүдийг анхаарч ажиллахыг чиглэл болголоо.
4 cэтгэгдэлтэй
The point of view of your article has taught me a lot, and I already know how to improve the paper on gate.oi, thank you. https://www.gate.io/ar/signup/XwNAU
Thanks for shening. I read many of your blog posts, cool, your blog is very good. https://www.binance.com/en/register?ref=P9L9FQKY
Very nice post. I just stumbled upon your blog and wanted to say that I’ve really enjoyed browsing your blog posts. In any case I’ll be subscribing to your feed and I hope you write again soon!
Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me. https://www.binance.com/it/register?ref=P9L9FQKY