МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЭЭЛЖИТ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО

2021-07-09 685 1

Хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвүүд, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд өнөөдөр /07.09/ Коронавируст халдвар /Ковид 19/ цар тахлын үед мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх ээлжит цахим сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын алба хамтран зохион байгууллаа.

Тус сургалтад хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвүүд, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн нийгмийн ажилтан, эрүүл ахуйч, тогооч нар хамрагдаж, Монгол Улсын Шадар сайдын 2021 оны А/57 тушаал Коронавируст халдвар /Ковид 19/ цар тахлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх түр журам, “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл, танилцуулга сонсож, цар тахлын үед хамгааллын үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдэд зориулсан дархлаа дэмжих хооллолтын арга зүйд суралцлаа.

“Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын нэмэлт өөрчлөлтөөр мөнгөн тэтгэмжээ авч чадахгүй байгаа хүүхдүүдийн асуудалтай холбоотой өргөдлийг харьяа аймаг, нийслэл дүүргийнхээ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсүүдэд ирүүлснээр Хүүхдийн эрхийн улсын байцаагчид шалтгааныг тодруулж, шийдвэрлэх бүрэн боломжтой болсон.

Холбоотой мэдээ