Үндэсний хөрөнгө оруулалтын банкныхан жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдэд Ковид-19-ийн эсрэг эм хандивлалаа

2021-07-07 629 1

Монгол Улсын хэмжээнд сүүлийн үед “Ковид-19” вирусийн халдварын тархалт ихсэж, нас баралт өдөр бүр нэмэгдэж байгаа. Иймээс энэ хүндхэн цаг үед Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ажилтнууд банкныхаа 15 жилийн ойг угтаж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дархлаажуулалтад хамрагдаж чадалгүй халдвар авсан 1000 жирэмсэн эх болон хүүхдүүдэд зориулан өөрсдийн цалингаас халдварт өвчний хүний бие дэх нөлөөллийг бууруулах үйлчилгээтэй арбидол эмийг хандивлаж байна. Ингэхдээ хүн амын төвлөрөл ихтэй Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөнд эмээ гардуулж өгсөн юм.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан “Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд22 мянга гаруй халдварын тохиолдол батлагдсан. Үүнээс580 гаруй жирэмсэн эх байна. Бид 130 ор дэлгэн ажиллуулж, энэ хугацаанд 100 гаруй жирэмсэн эхийг эмчилж гаргасан. Одоо 130 гаруй жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байна. Энэ хүнд, хэцүү цаг үед Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ажилтнууд 15 жилийнхээ ойг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай байгаа арбидолын тусламж үзүүлсэнд маш их баяртай байна” гэлээ.

Дэлхий даяар коронавирусийн цар тахалтай холбоотойгоор тус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүхий л салбарт хэрэгжүүлж, хохирол багатай даван туулахаар хичээн ажиллаж байна. Иймээс иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ чандлан мөрдөж, олон хүн цугларсан газраараль болох явахгүй, үйлчлүүлэхгүй байж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдвар авахаас хамгаалах нь чухал юм.

 

Холбоотой мэдээ