Архангай аймгийн Хамтарсан баг хангалтгүй ажилладаг

2021-08-19 730 3

ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймгийн түр хамгаалах байр болон Ихтамир сумын Хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөсөн хэдий ч аймгийн түр хамгаалах байр нь эзэнгүй, үйл ажиллагаатай танилцах боломжгүй байсан юм. Ихтамир сумын хамтарсан багийн хувьд 12 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд жилийн төсөв 3 сая төгрөг. Сумын хэмжээнд 2019, 2020 онд хүүхэд хамгааллын хамтарсан багт Хүүхдийн тусламжийн 108 утсанд дуудлага буюу хамтарсан багт илрүүлсэн 10 кейс бүртгэгдсэн бөгөөд үйл ажиллагаатай танилцах үед 4 кейс ажиллагаанд байлаа. 2021 онд гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл ирээгүй, аймгийн ГБХЗХГ-аас тайланг жилийн эцэст өгөх чиглэл өгсний дагуу тус оны тайлан жилийн эцэст гаргаж байгаа гэх тайлбарыг нийгмийн ажилтан Х.Пүрэвбаатар өгч байлаа.

Комиссоос сумын хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцаж, үйл ажиллагаа хангалтгүй байгаа гэж дүгнэлээ. Цаашид кейс бүрт журмын дагуу ажиллагаа хийх, нотлох баримтыг хавсаргаж архивлах, хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлж, бодитой үр дүнтэй ажиллах нөхцөл бололцоогоор хангах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас сумдын хамтарсан багийг мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагааны тайланг улирал тус бүрт гаргуулж, хяналт тавьж, зөвлөгөө өгч хэвших талаар зөвлөлөө.

Холбоотой мэдээ