Өсвөрийн сумочдыг урьж байна

2022-03-31 514 0
Ирээдүйн их аварга болох өсвөрийн сумочдыг “Wanpaku Sumo 2022 – Баруун бүсийн” аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг урьж байна.
“JCI Токио” ТББ-ын санаачилгаар “JCI Централ” ТББ, “Монголын Сумо Бөхийн Холбоо” хамтран өсвөрийн сумо бөхийн УЛСЫН АВАРГА шалгаруулах “WANPAKU SUMO 2022” тэмцээнийг дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Говь-Алтай аймагт долоо дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
“Wanpaku Sumo 2022” тэмцээн нь улсын хэмжээнд 9-12 насны хүүхдүүдийн дунд гурван насны ангилалд болно. Бүсээс шалгарсан хүүхдүүд 2022 оны зургадугаар сарын 04-ний өдөр болох “Улсын аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох эрхтэй болох аж.
Улсын аварга шалгаруулах тэмцээний ялагчид Япон Улсын Токио хотод болох  Бүх Японы Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцох юм.
Тэмцээнд 2010 оны 04-р сарын 02-ноос 2013 оны 04-р сарын 01-ний хооронд төрсөн хүүхдүүд оролцоно.
Тус тэмцээнийг дэмжигч байгууллагаар ГХЯ, Японы ЭСЯ, Биеийн тамир, спортын улсын хороо, Шинэ Монгол Харүмафүжи сургууль, албан ёсны түншээр “Мобиком корпорац”, “Ард санхүүгийн нэгдэл”, “Шунхлай” ХХК, АПУ ХК, “Sound of Mongolia”, “Showtech”, “Юнипресс хэвлэл”, “Unread”, “Тэнгэр телевиз” ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ