Манга зураад Японоор аялаарай

2022-03-31 614 2
Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “МАНГА” гар зургийн уралдааныг хоёр дахь жилдээ JCI CENTRAL байгууллагаас санаачлан JCI TOKYO салбар байгууллагатай хамтран 6-12 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулж байна
Хүүхдүүд та бүхэн “Арлын Япон орноор аялъя” сэдвийн дагуу өөрийн уран сэтгэмжээр зургаа зурж уралдаанд идэвхитэй оролцоорой.
Уралдааны ач холбогдол
  • -Хүүхдүүдийн ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харж
  • -Япон улсыг таниулах,
  • -Зурах зуршлийг  бий болгох,
  • -Бодлоо дүрс өнгөөр илэрхийлэх чадварыг дээшлүүлэх,
  • -Cэтгэхүйн цар хүрээг нэмэгдүүлэх,
  • -Анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлэх,
Бүтээлд тавигдах шаардлага
  • -Уралдаанд ирүүлсэн зураг нь зөвхөн өөрийн бүтээл байх
  • -Бүтээл нь сэдэвтэй нягт холбоотой байх
  • -Бүтээлийг А4 хэмжээтэй цаасан дээр зурах
  • -Бүтээл нь цэвэр үзэмжтэй байх
  • -Зурсан зургийнхаа ар талд зургийн нэр, тайлбар, овог нэр
  • -Утасны дугаар, цахим шуудан зэрэг мэдээлэллийг бичсэн байх.
Манга бүтээлийг 2022.03.28 – 2022.05.16 хүртэл хүлээн авах бөгөөд Япон орноор аялах эрхийн эзнийг 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдөр шалгаруулна.

Холбоотой мэдээ