Баянзүрх дүүрэгт 107 гарааш буулгаж газар чөлөөллөө

2022-04-19 334 2

Баянзүрх дүүргийн I хорооны хоёр байршилд гарааш буулгаж, газар чөлөөлөх ажил хийгдлээ. Тодруулбал, тус хорооны 18 болон 16 дугаар байр орчимд нийт 38 гарааш буулгав. Сургуулийн бүсэд дээрх гараашууд байрлаж байсан бөгөөд үүсмэл хогийн цэг үүсээд байсан. Тиймээс дээрх гараашийг буулгаж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхээр болсонд иргэд талархалтай хандаж байлаа.

Мөн дүүргийн XVIII  хороо 147 дугаар цэцэрлэгийн баруун талд байрлах 69 гараашийг буулгаж газар чөлөөллөө. Чөлөөлсний дараа тухайн орчныг цэвэрлэж, тохижилт бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор иргэдээс санал хүсэлт авна. Ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэж ногоон байгууламж, авто зогсоол зэрэг тохижилтын ажил хийгдэнэ.

Гарааш эзэмшиж байсан иргэдийн зүгээс уг арга хэмжээг дэмжиж байгаа бөгөөд чөлөөлсөн газар барилга байгууламж бариулахгүй зөвхөн тохижилт, иргэндээ ээлтэй орчныг бүрдүүлэх шаардлагатай талаар хэлж байв.

Холбоотой мэдээ