Оюуны хөгжлийн онцлогтой хүүхдүүд спорт өдөрлөгт оролцож, авхаалж самбаагаа сорив

2022-05-31 510 5

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “#ЖАРГАЛТАЙ_ИРЭЭДҮЙ” спорт өдөрлөгийн арга хэмжээг Оюуны хөгжлийн онцлогтой хүүхэд, залуусын хөгжлийн харгуй спорт клубтэй хамтран зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт оюуны хөгжлийн бэрхшээлтэй 100 хүүхэд, тэдний эцэг эхчүүд оролцож, спортын олон төрлөөр авхаалж самбаагаа сорив.

Энэ үеэр хүүхдийн тусламжийн утас 108 үйлчилгээний төвийн сэтгэл зүйч нар тухайн хүүхдүүдийн эцэг, эхэд сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн бол “Индранил” шүдний эмнэлгийн хамт олон шүдний эрүүл мэндийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спорт арга хэмжээнд хамруулах нь тухайн хүүхдүүдийг чийрэгжүүлэхээс гадна бие даан суралцах, баг болох, хамтарч ажиллах чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой билээ.

Холбоотой мэдээ