Эх орныхоо нэрийг тив дэлхийд гаргасан 30 хүүхдийг шагнаж, урамшууллаа

2022-06-01 509 0

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр олон улсын уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн хүүхдүүдэд “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САН”-аас мөнгөн шагнал, БАТЛАМЖ гардууллаа. Тухайлбал, АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан, 200 гаруй орны хүүхдүүд оролцсон “Кришендо” өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаан, Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээн, Ливан улсын Бэйрут хотод болсон Жүдо бөхийн өсвөр, залуучуудын Ази номхон далайн орнуудын ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зэрэгт Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцон шагналт байр эзэлсэн 30 хүүхдэд шагнал гардуулсан юм.

Холбоотой мэдээ