Барилгын түр усны гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалт гарлаа

2022-06-16 540 2

Шинээр баригдаж байгаа барилгын явцад ахуйн болон ундны ус авах хэрэглэгчидтэй жил бүрийн тавдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд барилгын түр усны гэрээг байгуулж байна. Хэрэв та барилгын түр усны гэрээ байгуулахаар зэхэж байгаа бол доорх материалыг бүрдүүлээрэй.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

-Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ

-Цэвэр болон бохир усны шугамд холбогдох техникийн нөхцөл

-Гадна талын цэвэр болон бохир усны шугам сүлжээний ажлын зургийг хянуулж, баталгаажуулсан байх

-Харьяа дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандан түр ус авах цэгийг тогтоолгосон байх юм байна. Хэрэглэгч та лавлах, тодруулах зүйлсээ Ус сувгийн удирдах газрын 70157066 тоот утаснаас лавлаарай.

 

 

Холбоотой мэдээ