Хүүхдийн оролцооны үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж байна

2022-07-08 232 0

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхдийн хөгжил, оролцооны үндэсний сүлжээтэй хамтран Хүүхдийн оролцооны үндэсний зөвлөгөөнийг “Цагаан нуга” хүүхдийн зусланд зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн төлөөлөл болон хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна. Тус зөвлөгөөнөөр аймаг, нийслэл, дүүргийн хүүхдийн оролцооны байгууллагуудын төслийн үр дүнг танилцуулж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, Монголын хүүхдийн зөвлөлийн бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлно.

Улмаар хүүхдүүдийн санал, санаачилга, оролцоонд тулгуурлан Монголын хүүхдийн зөвлөлийг байгуулж, хүүхдийн оролцоог хангасан ажлын төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр гаргах юм.

Холбоотой мэдээ