“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БИРЖЭЭР, ХИЛ НӨХЦӨЛӨӨР АРИЛЖААЛСАН АНХНЫ НҮҮРСИЙГ АМЖИЛТТАЙ ХҮРГЭЖ ӨГЛӨӨ

2023-03-03 162 0

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан. Энэхүү журмыг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран анхны цахим арилжааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн зохион байгуулж нийтдээ 3 удаагийн цахим арилжаагаар 160 мянган тонн нүүрсийг амжилттай худалдаалсан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК цахим арилжаагаар худалдаалсан нүүрсний анхны тээвэрлэлтийг эхлүүлж өнөөдөр Монгол Улсын хилийн цаана буюу БНХАУ-ын Ганц мод боомтод амжилттай хүргэлээ.