Хоёрдугаарт, өнөөдөр Улсын ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлж байгаа. Эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байна. Улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа хүмүүсийн гадаад паспортын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, мөрдөгчийн саналаар арга хэмжээ авах боломж байгаа эсэх бичгийг УЕП-д хүргүүлж байгаа. ХЗДХ-ийн сайд дур мэдэн эдгээр хүмүүсийн гадаад паспортыг түдгэлзүүлэх эрхгүй бөгөөд мөрдөгчийн саналаар түдгэлзүүлэх гэж байна. Мөн 23 улстай эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх эрхтэй байдаг. Тиймээс харилцан туслалцах санал тавина” гэв. Доорх нэр бүхий хүмүүсийг “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж байна.
Х.Нямбаатар “Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байхдаа оргосон долоон хүн бий. Эдгээр 7 хүн дээр иргэн Т.Бадамжунай болон Н.Удаанжаргал нар нэмэгдэж байна. Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нарын тухайд яллагдагчаар татахаас өмнө гадны орон руу гарсан тул оргон зайлсан гэж үзэж болохгүй. Уг хоёр хүнийг яллагдагчаар татах саналыг өнөөдөр нийслэлийн Прокурорын газарт хүргүүлж байна. Яллагдагчаар татсан тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулна” гэв.
2 cэтгэгдэлтэй
Play with my tits? https://s.id/1BO6w
Need someone to play with these while I ride http://tiny.cc/gz35vz