НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ШИНИЙН 1-НД АЖИЛ, ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

2026-02-18 32 0
НИТХ-ын дарга А.Баяр цагаан сарын Шинийн 1-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж буй эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой байдлын алба хаагч, нийтийн тээврийн болон түргэн тусламжийн жолооч нарт талархал илэрхийллээ.
Тэрбээр “Нийслэлийн иргэдийг аюулгүй, амар тайван шинэлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж буй та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ажлын байрандаа, ээлжийн хуваарийн дагуу жижүүрлэн ажиллаж байгаа мянга мянган үүрэг гүйцэтгэгч нартаа баярлалаа” гэв.

Холбоотой мэдээ