Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын хүрээнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Хотын дарга солигдсон. Хот бонд гаргах асуудал дахин яригдах байх гэж бодож байна. Дахиад 7-10 хоногоор хойшилсон тохиолдолд хагас кокс гаргах асуудал энэ жилдээ багтахгүй байх магадлалтай. Түлшний чанар одоо байгаагаас сайжрах боломжгүй. Түүхий эдээ солихгүйгээс утааны асуудалд дорвитой шийдэл гаргаж чадахгүй. Медлинг ашиглаж эхэлснээс хойш утааны хэмжээ хоёр дахин буурсан нь үнэн. Харин Багануурын нүүрс түлсэн бол утаа хоёр дахин нэмэгдэх байсан нь ч бас үнэн. Галлагаа хийж үзнэ. Дэлхийн бүх л улс орнууд ч ингэж туршиж үздэг юм билээ.
Эрчим хүчний хувьд салбарын ажилчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлээч гэсэн шаардлага тавьсан. Энэ жилийн хувьд цалин нэмэгдүүлэхгүй бол төрийн өмчийн 20 гаруй компани алдагдал 64 тэрбум төгрөг байна. Харин цалинг нэмэгдүүлсэн тохиолдолд эрчим хүчний салбарын алдагдал 100 тэрбум давна. Гэхдээ энэ асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр хойшлууллаа. Цалинг нэмэгдүүлэх асуудлаар тооцоо судалгааг хийж байна”гэлээ.
0 cэтгэгдэлтэй