Халдварын голомт бүхий байршлуудад халдваргүйтгэл хийж байна

2021-03-29 494 0

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас халдварын голомт эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор тусгай зориулалтын мананцар үүсгэгч автомашинаар халдварын голомт, болзошгүй байршлууд, хүн ихээр төвлөрч буй автобусны буудал, тоглоомын талбайг халдваргүйжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Олимпын гудамж, I төрөх эмнэлэг, “УБ Сонгдо” эмнэлэг, Чингэлтэй дүүргийн VI хорооны голомт хамгаалалт гарсан 23, 39А, 44, 50, 51, 52, 61, 62-р байр, VI хорооны Өрхийн эмнэлэг, Баянгол дүүргийн XXV хороо, “Голден парк” хотхон орчмыг халдваргүйжүүлсэн байна. Маргаашнаас үргэлжлүүлэн халдвар их бүртгэгдэж буй бүсүүдэд халдваргүйтгэх ажил зохион байгуулах аж.

Холбоотой мэдээ