Амралтын өдрүүдэд баруун болон төвийн аймгийн ихэнх нутгаар бороо орж, уулархаг нутгаар нойтон цас орно

2021-08-20 330 0

Малч­ид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд:

Амралтын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орж, сэрүүсэж, уулархаг нутгаар шөнөдөө нойтон цас орж, Алтайн салбар уулс болон говийн нутгаар салхитай байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн болон хойд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүсэж 9-14 градус, Хангайн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө аянга цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө аянга цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө аянга цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

2021 оны 08 дугаар сарын 22-ноос 08 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   22-нд  баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 22-нд нутгийн зарим газраар, 23-нд говь, талын нутгаар, 24-нд тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр  шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрч, 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

<< БУЦАХ

Холбоотой мэдээ