Х.Нямбаатар: Кёкүшюзан Д.Батбаярын хэргийг шүүсэн шүүгчдийг Шүүхийн сахилгын хороонд өгнө

2023-04-10 353 0

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дөрөвдүгээр сарын 2-6 хүртэл дөрвөн өдөр хуралдаж, Д.Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан юм.

Ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг зөв тодорхойлж чадаагүй, буруу тогтоосон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн байдаг.

Энэ хэрэгтэй холбогдуулан Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тус хэргийг шүүсэн шүүгч нарыг Шүүхийн сахилгын хороонд хандаж, шалгуулна гэдгээ мэдэгдээд байна. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэргүүдийг “Кёкүшюзан”-ы хэрэг шиг шийдээд байвал хэцүү болно. Тиймээс энэ хэргийг цагаатгасан шүүгчдийн талаар Шүүхийн сахилгын хороонд хандана. Шийдвэр гаргасан шүүгч нартай холбогдуулж, өөрөө хандана” гэжээ.

Холбоотой мэдээ