Баянзүрх дүүрэг хог ачилтын үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүллээ

2023-06-29 215 0

Монгол Улсын Засгийн газрын “Төр, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх тухай” 340-р тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Баянзүрх дүүрэг Нийтлэг үйлчилгээний 4 газрыг татан буулгаж, хувийн хэвшилд шилжүүлжээ. Тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг НҮГ-1,2,3,4 ОНӨААТҮГ нь хог ачилтын 58 машинаар, 103 мянга орчим тн хогийг ачиж, тээвэрлэдэг. Машины 48 хувь нь буюу 28 нь актлагдах шаардлагатай ч үйл ажиллагаа явуулсаар иржээ. Харин иргэдийн зүгээс хог ачилттай холбоотой байнгын санал, хүсэлтээ илэрхийлдэг байна. Тиймээс төр энэ ажлыг хийх шаардлагагүй гэж үзэж, хувийн хэвшилд шилжүүлээд байгаа юм.

​Баянзүрх дүүргийн хог ачилтын үйлчилгээг хувийн компани ажиллуулж эхэлснээр үйлчилгээний чанар сайжирч, хог тээврийн үйл ажиллагаанд өрсөлдөөн бий болох юм. Нөгөө талаас парк шинэчлэлтийн ажил эрчимжих учиртай талаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баярмэдээллээ.

Засгийн газраас төр заавал бүх ажил үйлчилгээг хийж, өөртөө ачаа үүрүүлэх шаардлагагүй гэж үзэн, чаддаг компани, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод зарим үйлчилгээг шилжүүлэх зарчмыг баримталж байна. Ингэснээр үйлчилгээний чанарт иргэд хяналт тавьж, нөгөө талаас төр бизнестэй өрсөлдөхгүй байх бодлого хангагдана. Засгийн газрын энэ бодлогыг яамд, агентлагууд хэрэгжүүлж эхэлсний жишээ БЗД-ээр үргэлжилж байна.

Холбоотой мэдээ