УВС АЙМАГТ ЗАГАС БОЛОВСРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2023-08-09 396 0

Японы ЖАЙКА Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагаас “Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Хяргас нуурын загасыг боловсруулж хоол үйлдвэрлэлийн салбарт нэмүү өртөг шингээх төсөл Увс аймагт ажилттай хэрэгжиж байна. Хяргас нуурын загасыг боловсруулж, эрүүл, амт чанартай хоол үйлдвэрлэж дотоод гадаадын аялагчдад санал болгож байна.

Төслийн үр дүн явцын талаар иргэд олон нийтэд танилцуулах нээлттэй өдөрлөг арга хэмжээг Увс аймгийн Улаангом хотод болон Хяргас нуурын эрэгт байрлах “Өгөөмөр” жуулчны базад 2023 оны долоодугаар сард зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр Загасан бүтээгдэхүүнээр хуушуур, катлет, зууш зэрэг олон нэр төрлийн амтат хоол хийн, тус аймгийн иргэд болон аялагч, амрагчдыг дайлж Увс аймагт хэрэгжиж буй Загас боловсруулах төслийн үр дүн, явцыг танилцууллаа.

 

Холбоотой мэдээ