“Арвайхээр сумын дулааны станцын өргөтгөл, шинэчлэл” төслийг ирэх оны улсын төсөвт тусгана

2023-09-22 350 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн нөхцөл байдал болон “Шинэ сэргэлтийн бодлого”, түүний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Засгийн газар “5 Ш” ажиллагаа явуулж авлигатай тэмцэж байгааг Ерөнхий сайд онцлоод Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч, боомтуудыг төмөр замаар холбож, нүүрсний худалдааг ил тод болгож буй нь эдийн засагт эергээр нөлөөлж байна.

Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэх, Шил ажиллааг хэрэгжүүлж байна. Тухайлбал, Шил ажиллааны хүрээнд Төрийн мэдээллийн 81 хувь буюу 922.510 нэгж мэдээллийг шилэн болгосныг дурдлаа.

“E-Mongolia” систем-д 67 төрийн байгууллагын 742 үйлчилгээг нэгтгэснээр 146 тэрбум төгрөг хэмнэснийг тэмдэглээд цахим шилжилтийг улам эрчимжүүлнэ гэлээ.

“Шинэ сэргэлтийн 5 цагариг” бол 21 аймгаа бүсчлэн хөгжүүлж, “Мянганы зам”-ын дараагийн үе шат буюу аймгуудыг хооронд нь, боомтуудыг автозамаар холбож, дулаан, цахилгаанаар бүрэн хангах зорилт юм. Энэ хүрээнд орон нутгийн авто зам, эрчим хүч, дулаан хангамж нэмэгдэх юм.

Орон сууц шинээр барьж, түүнийгээ борлуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг Дархан, Орхон аймгийн төв, Багануур, Багахангай, Налайх дүүрэгт 50 хувь хөнгөлж, бусад аймагт 90 хувь хөнгөлнө гээд орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж болон малчдыг дэмжих арга хэмжээний талаар Ерөнхий сайд танилцууллаа.

Иргэд Засгийн газар авлигатай тэмцэж байгаад, мөн танхимын гишүүдийнхээ хамт орон нутагт ажиллаж иргэдээ сонсож байгаад талархлаа илэрхийлж байлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарах, хөгжлийн төвтэй болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барих, багш бэлтгэхэд төрөөс анхаарч байгаа нь сайн ч одоо ажиллаж буй багш нарыг чадавхжуулахад анхаарахыг зарим иргэн хэллээ.

2024 оны улсын төсвийн төслийг боловсруулахад Засгийн газар иргэдийн саналыг авч буй. Өвөрхангай аймгийн иргэд дараах төслүүдийг эрэмбэллээ.

-Дулааны станц II хэлхээний шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл болон цахилгаан хангамж /Арвайхээр сум/

-Арвайхээр хотыг үерээс хамгаалах зорилгоор Дэлгэрэх голын эх, Эмтийн сайр орчимд урсац тохируулгын усан сан, үерийн далан / Арвайхээр сум/

-Гэр хорооллын дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ /Арвайхээр сум/

-Арвайхээр-Хужирт чиглэлийн хатуу хучилттай авто зам, 43.3 км /Хужирт сум/

-Тусгай хэрэгцээт цэцэрлэгийн барилга, 150 ор /Арвайхээр сум,/

-Сургуулийн өргөтгөлийн барилга, 320 суудал /Арвайхээр сум, 2 дугаар сургууль/

-Цэвэрлэх байгууламж /Хархорин сум/

-Сургуулийн барилга, спорт заал, 320 суудал /Баян-Өндөр сум/

-Хүүхэд залуучуудын хөгжлийн ордон /Хархорин сум/

-Сургуулийн барилга  өргөтгөл, 320 суудал /Хархорин сум/

Холбоотой мэдээ