Тос, масло, газ, угаарын хий байж болзошгүй үнэрийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

2023-10-12 252 0
Нийслэл хотод энэ сарын 11-12-нд шилжих шөнө газ, угаарын хий байж болзошгүй үнэр тархсан. Уг үнэрийн учир шалтгааныг тодруулахаар Онцгой байдлын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Байгаль орчны газар зэрэг мэргэжлийн байгууллагынхан ажиллаж байна.
Мэргэжлийн багийнхан Дүнжингарав худалдааны төв, Хонхор орчимд шалгалт хийхэд тухайн үнэр нь бохирын магистрал шугамны худгаас хүчтэй үнэртэж байгаа нь илэрсэн байна. Улмаар хаягдал тос масло шугамд нийлүүлснээс болсон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлттэйгээр Налайх чиглэлд хяналт, шалгалтыг үргэлжлүүлж байна. Одоогоор голомт тогтоогдоогүй байна.

Холбоотой мэдээ