МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Д.ЭНХТҮВШИН: Уул уурхай, аялал жуулчлалаас бусад эдийн засгийн салбаруудад бизнесийн орчны үнэлгээ эрс буурсан гэсэн судалгаа гарсан

2023-11-17 118 0

“Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Монголын бизнесийн орчны нөхцөл байдал, бизнесийн сэргэлт” сэдвээр илтгэл тавилаа. Судалгаагаар Монголын бизнесийн орчны үнэлгээ 2023 онд 2020 оноос 4.03 хувиар буурсан гэж гарчээ. Тэр дундаа уул уурхай, аялал жуулчлалаас бусад эдийн засгийн салбаруудад бизнесийн орчны үнэлгээ эрс буурсан гэсэн судалгаа гарчээ.  Бизнесийн орчныг сайжруулахад нэн тэргүүнд татварын таатай орчныг бүрдүүлэх, хууль эрхзүйн орчныг сайжруулах, бизнесийн зээлийн хүүг бууруулах, үндэсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, авлига хүнд суртлыг бууруулах, мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлдэх тогтолцоог өөрчлөх зэрэг санал хувийн хэвшлийнхэнд байгааг танилцууллаа.

Холбоотой мэдээ