Цайны газар түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

2024-10-25 111 0

Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай-7 байрлах Хотын 1 давхарт, 150 кв.м “Цайны газар” түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой аж ахуйн нэгжийг урьж байна.

  1. Сонгон шалгаруулалтын нэр

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай-7 байрлах Хотын захиргааны хуучин 1 давхар 150 м.кв талбай бүхий цайны газар.

Шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж нь сонгон шалгаруулалтын материалыг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 16:30 цагаас өмнө Нийслэлийн Өмчийн харилцааны газарт зарласан хугацаанд байгууллагын нэр, хаяг, зориулалт бүрдүүлсэн материалын жагсаалтыг битүүмжлэн ирүүлнэ.

  1. Түрээслүүлэх эд хөрөнгийн̆ танилцуулга
Түрээслэх талбайн нэршил, чиглэл, зориулалт Байршил Талбайн хэмжээ (м2)
1 Хотын захиргааны хуучин барилгын цайны газар Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай-7 байрлах –     150 м.кв

 

  1. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 16:30 цагт
Материал хүлээн авах хаяг, утас: УБ хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Эрдэнэс Монгол ХХК-ийн байр, Захиргаа, аж ахуйн хэлтэс

Утас: 75553399

Материал нээх хугацаа, хаяг байршил: 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 09:00 УБ хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Эрдэнэс Монгол ХХК-ийн байр, хурлын өрөөнд
Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ: ТӨБЗГ- ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод хязгаар, түрээсийн зарим төлбөрийн хэмжээг тогтоох заавар”-ын дагуу 1м.кв талбайн доод үнэ 10,000 (арван мянга) төгрөг.

Жич: Түрээсийн үнэд ашиглалтын зардал багтаагүй̆ болно.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал Ажлын даалгаврын дагуу үйлчилгээг эрхлэх, тавигдах доод шаардлага, шалгуурыг хангана.

1)    Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан байх

2)    Санхүүгийн чадварыг нотлох баримт (хуулийн этгээдийн сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, сүүлийн жилийн санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт) ;

3)    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;

4)    Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл /үйлчилгээ эрхлэх ажлын даалгаврын шаардлагыг хангасан 2 жилийн туршлагатай байх/;

5)    Ажиллах хүчний мэдээлэл

6)    Үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн тооцоолол

7)    Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, фото зураг;

8)    Талбай түрээслэх үнийн санал /Албан бичгээр/

  1. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн байр, талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй̆, ил тод зохион байгуулна.

Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай̆, санхүүгийн̆н чадвартай̆ гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлж материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна. Материал дутуу тохиолдолд дээрх журамд заасны дагуу шалгаруулалтаас хасна. Зарласан хугацаанд ирүүлээгүй материалыг хүлээж авахаас татгалзана.

Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг шалгаруулна.

  1. Түрээслүүлэх хөрөнгийн̆ талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ны өдрүүдэд 14:00 –16:30 цагийн хооронд өдөр Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай-7 байрлах Хотын захиргааны хуучин барилгын цайны газар.

Сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн̆ талаарх болон бусад нэмэлт мэдээллийг̆ авах байгууллагууд:

 

Байгууллага Утас Цахим хаяг

 

Эрдэнэс Монгол ХХК 755533990 www.erdenesmongol.mn

 

 

Холбоотой мэдээ