Харилцуурын цаадах нулимс

2020-10-25 657 0

Ураг төрлийн хүчирхийллийн ноцтой нэг тохиолдлыг илчлэв

Харилцуурын цаанаас зориг муутайхан ярьсан тэр охин нийгэмд салхин цэцэг туурахтай адил хурдан тархаж буй ураг төрлийн хүчирхийллийн ноцтой тохиолдлыг илчлэв. Энэ нь хүүхдийн тусламжийн 108 утсанд өдөр бүр ирдэг энгийн дуудлагын нэгэн жишээ.

-Байна уу. Та хүүхдийн туслам­жийн 108 утсанд холбогдлоо.
-Байна уу… нэг зүйл асуух гэсэн юм гэх сулхан дуу харилцуурын цаанаас сонсогдов.
-За?
-Ммм, Миний утасны дугаар гарч байгаа юу, эгч ээ?
-Гарна аа. Яг юу болсон билээ?
-Тийм үү. Гэрийн хаяг ч бас гарах уу?
-Юуны тухай ярьж, ямар мэдээлэл авах вэ?
-Найзынхаа тухай. Хамаатны ах нь оролдоод. Одоо жирэмсэн юм шиг байна гэнэ ээ.
-Найзыг нь хэн гэдэг вэ?
-Нэрийг нь заавал хэлэх ёстой юм уу?
-Энэ тохиолдолд заавал хэлнэ гээд чихэвч зүүсэн сэтгэлзүйч шалтгааныг нь тайлбарлаж өгөв. Харилцуурын цаадах сулхан хоолой ээж ааваасаа айж, ичиж байгаагаа хэлж, нууцлахыг хүслээ.
Үргэлжлэлийг: https://ubinfo.mn/read/8152

Холбоотой мэдээ