З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

ДАТА ИНФО: Л.Оюун-Эрдэнэ 20 дахь Ерөнхий сайд Ж.Наранцацралт агсантай “нас чацуу”

2021-01-22 1646 0

Эрх баригч намын бага хурлаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар дэмжигдсэн Л.Оюун-Эрдэнэ өдгөө 41 настай. Өнгөрсөн 30 жилийн түүхээс харвал Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд Ж.Наранцацралт агсан 1996 онд гүйцэтгэх засаглалын албыг авахдаа Л.Оюун-Эрдэнэтэй адил 41 настай байжээ.

1990 оноос хойш Монгол Улсад өнөөдрийг хүртэл 15 Засгийн газар, 14 Ерөнхий сайд солигдож байсан бөгөөд тэд дунджаар 46 насандаа гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилогдож байв.

Гүйцэтгэх засаглалын хамгийн залуу тэргүүнээр Монгол Улсын 19 дэх Ерөнхий сайд Ц.Элбэгдорж ажиллаж байсан бөгөөд тэрбээр 1998 оны дөрөвдүгээр сард 35 насандаа М.Энхсайханаас Монгол Улсын Засгийн газрын тамгыг гардан авч байжээ.

14 удаагийн Ерөнхий сайдаас тав нь 50-иас дээш насандаа Засгийн газрыг тэргүүлж байснаас хамгийн ахмад нь Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд П.Жасрай агсан юм. Тэрбээр Монгол Улсын 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулийн дагуу Засгийн газрын тэргүүнээр ажилласан анхны түшээ аж.

Холбоотой мэдээ